zayahai dandaahai
2012-03-24
ажлын байранд мөрдөх зарчим

Ангилал: нийтлэл


Ажлын байранд мөрдвөл зохих зарчим... [ 2012.01.03 ] • Хэн нэгэн хамтрагч нөхрөө шүүмжлэхдээ этгээд үг хэллэг хэлж гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь цаад хүндээ эвгүй сэтгэгдэл төрүүлж улмаар цаашдын харьцаанд тань ангал үүсэж мэдэх юм. • Бусдад хандаж үг хэлэхдээ хуруугаараа заахгүй байх. Учир нь энэ нь маш бүдүүлэг үйлдэл юм. • Хэн нэгнийг буруу үйлдэл хийх, алдаатай санал дэвшүүлэх болон шийдвэр гаргасных нь төлөө эрс буруушаах гэсний хэрэггүй. Аль болох эелдгээр хэлж ойлгуулах нь хамгийн шилдэг шийдэл төдийгүй аливаа зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх болно. • Шинээр ирсэн хамтрагч нөхөртөө хүн бүр өөрсдийн хариуцсан ажлаа хийдэг гэдгийг эхнээс нь анхааруулж хэлээрэй. • Өөрийн хийж буй ажлын талаар өрсөлдөгч этгээддээ дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Нэн ялангуяа шинэ санаа шийдэл хийгээд урьд өмнө нь гаргаж байсан алдаа дутагдлын талаар ам нээгээд ч хэрэггүй. Учир нь түүнд өгөөш болж мэдэх юм шүү. • Ажлын байранд хов жив хөөцөлдөх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Ингэхийн тулд өөрөө уг асуудалд, оролцохгүй байх нь чухал юм. • Хэн нэгэн хүн таны талаар таагүй зүйл ярьсан байх аваас мэдээгүй юм шиг байхыг хичээгээрэй. Хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжлэх аваас цаад хүндээ хатуу сануулга өгч асуудлыг шийдэх хэрэгтэй. • Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн байж сурах хэрэгтэй. Хэт нэг талыг баримтлахаас татгалзаарай. • Бусдын ярьж хэлэхийг сайтар сонсож, хүлээж авдаг чадвартай байх ёстой. • Ярихаа урьтал болголгүй хийж хэрэгжүүлдэг байх. • Хэлье гэснээ шуудхан хэлчихдэг байх нь зүйтэй.

Comments

zoloot

Сүүлийн бичлэгүүд

. Цамцны энгэрийн эсгүүр
. Цамцны арын эсгүүр
. сургалтын хэрэглэгдэхүүн
. шигтгээн урлал
. Проекц
. Зүгээр л
. 4 мөрт
. Жижиг байрыг хэрхэн том болгох вэ
. Хөрөнгөтэй болох, мөнгө өсгөх таринууд
. ажлын байранд мөрдөх зарчим
. Чинжүүтэй салат
. Ногооны болон бууцайны салат
. clat
. zuw hoollolt
. Нийтлэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax